Хулс
Нэр | Ширхэг | Үнэ |
Хулс | 9 | 4000₮ |
Ваар үйлчилгээ | 20000₮ | |
Хүргэлт | 5000₮ | |
НӨАТ 10% | 6100 |
Аз жаргалын хулсны тооны бэлгэдэл нь :
Нэг шилэн саванд ихэнхдээ 2, 3, 5, 6, 10, 21 ширхэгийг хийж, бэлэг дурсгалд өгнө.
Хоёр хос залуусын хайрыг бэлэгдэнэ.
Гурав нь аз жаргал, эд баялаг, урт удаан жаргалтай амьдралын бэлгэдэл.
Тав нь амьдралын таван талаас тансаг зvйл даллага авахуулсан юм шиг цутган орж ирэх.
Зургаа нь амьдралыг урд урдынхаас гэгээлэг, өөдрөг сайн сайхан болгох.
Арав нь амьдрал хийгээд алив юмс бүрэн бүтэн төгс төгөлдөр байх.
Хорин нэг нь бурхны ивээлээр бvх хэрэг тань бүтэж, бизнесийн ялалт, амжилтыг тэмдэглэхэд тус тус хэрэглэнэ.
Нөмөргөнө
Энэ цэцэг нь навчаараа муу агаарыг сорон авч өөрт хэрэгтэй шим тэжээл болгон боловсруулж, үндэс рүүгээ шахснаар агаарыг цэвэршүүлж, агаарт байгаа бичил нянгуудыг 60% хүртэл устгадаг байна.Үүнээс гадна хөгц мөөгөнцөрийг арилгадаг учир угаалгын өрөөндөө та байрлуулж үзээрэй. Нөмөргөнө цэцгийг 2 долоо хоног тутамд нэг удаа бордвол амьдрах насжилтыг нь уртасгадаг. Мөн услахдаа навч руу нь шүрших маягаар арчиж цэвэрлэвэл илүү өндөр саглагар ургадаг. Ингэхдээ та нарны хурц тусгалаас хол байрлуулхаа мартваа. Цэцэглэлтийн үе нь 4 дүгээр сараас 10 сарын хооронд бөгөөд сайн арчилж чадвал олон жил ургадаг ургамал юм.
Эрдмийн ундраа
Салбатан овгийн ургамлыг цэцэг сонирхогчид гоё сайхан цэцэг, үзэмжтэй навчийг шохоорхон ургуулдаг. Олонх салбатан юүлүүр хэлбэрийн тэвгэн богинохон арьсархаг навчтай.
Уг ургамлын голоос өндөр цэцэглэх ишнээс баг цэцэг гардаг. Цэцэглэхээс өмнө тэвгэн навч нь хэдэн жил хөгжөөд, цэцэглэлт хэдэн сарын турш үргэлжилдэг. Үргэлж дээшээ тэмүүлж байхыг бэлэгддэг. Салбатан овгийг услахад сонирхолтой аргыг хэрэглэдэг.
Энэ арга нь усаа тэвгэн навчны дундуур хийж өгөхөөс хөрс руу нь усаа хийдэггүй. Зарим салбатан усалгаа ерөөсөө шаарддаггүй. Салбатан овгийн эх орон нь Америкийн ширэнгэ ой. Тэд мод юм уу ойн хөвдөн дээр ургадаг. Уламжлалт аргаар салбатан овгийг хүлэр хөвдөн хөрстэй, жижгэвтэр савны ёроолыг нүхлэж хайрган үе хийж тарьдаг.
Уг овгийн үндэсний тогтолцоо сул хөгжилтэй учраас бордолт, хэт чийгшилтын үед хагдарч болохыг сайн анхаарах хэрэгтэй.
Тарьмал цэцэг өгөхөд юуг анхаарах вэ?
-Навч бүгд эрүүл өнгөтэй, зөв хэлбэртэй ургаж байх -Навчны таваг зөв дугуй хэлбэртэй байх -Аль болох олон цэцгийн булдуутай цэцэг сонгоорой. Булдуу нь дэлбээлээгүй байх -Цэцэглэж дууссан цэцэгний дэлбэйг нь сайн ажиглаарай. Дээр нь ямарваа нэгэн сэжиг бүхий хорхой, шавьж, өвчин зэрэг байх ёсгүй.