Холбогдох: +976 7733-7733, +976 8870-6000
Захиалгын процесс

Тарьмал цэцгийн арчилгаа

Хамгийн энгийн арга бол:
- Цэцэг ургамлын навч, ишийг савангийн уусмалаар угаах явдал юм. Нэг литр усанд 40-50 гр барааны саван уусгасны дараа алчуураа норгож дэвтээгээд ургамал цэцгийн бүх навч, ишийг арчина. Энэ арга хэмжээг 7-10 хоногийн дараа дахин давтан хийнэ.

Тасалгааны ургамлыг цас, бороо, голын усаар услах нь тохиромжтой. Зуны улиралд усалгааг тогтмол сайн хийж, өвлийн улиралд багасгаж 7 хоногт 1-2 удаагаас хэтрэхгүй усална. Усалгаа хийхдээ тасалгааны дулааны нөхцлийг харгалзана. Жнь: сэрүүн өрөөнд байгаа ургамал ус бага шаарддаг бол хэт хуурай халуун өрөөнд байгаа ургамал усыг Хэт жижиг саванд тарьвал цэцэг сайн ургадаггүй.

Аль болох том саванд онцгойлон бутлаг ургамлыг байрлуулах нь сайн. Нөгөөтэйгүүр цэцгийнхээ хөрсийг сийрэгжүүлж, жилдээ 1 хөрсийг нь солих хэрэгтэй. Эдгээр зарчмыг баримталсан тохиолдолд таны тарьсан ургамал байнгын өнгө үзэмж сайтай байж таны сэтгэл эргэн тойронд тань халуун, дулаан уур амьсгал мэдрүүлэх болно.ихээр шаардах тул усалгааг тогтмол хийх.

Гоёлын цэцгийн арчилгаа

Та гоёмсог цэцгийн баглааг бэлгэнд авсан бол цэцгээ баглаанаас нь гаргаад ишийг нь 1-2см хэртэй ташуу тайрч ( энэ нь усыг шингээж авах талбайг томсгодог) цэвэр усанд хийж тавина. Усаа 2хоног тутамд солих шаардлагатай. Усыг нь солихдоо мөн ишийг нь 1-2см ташуу тайрна. Цэцэгнийхээ усанд асспирин эсвэл элсэн чихэр юм уу нимбэгний шүүс бага зэргийг хийвэл цэцэг илүү удаан амьдардаг. Цэцгээ хэт их нар туссан газар тавьж болохгүй. Хатаж муудсан навчнуудыг нь түүж цэвэрлэж байх хэрэгтэй.