Холбогдох: +976 7733-7733, +976 8870-6000
Захиалгын процесс

Лисантус

Эмэгтэйчүүдийн цэцэг хэмээн хүмүүсийн дунд алдаршсан байдаг. Түүнийг ургуулахад хэцүү биш. Хамгийн гол нь өдөр бүр шүршиж бас хавар бүр шилжүүлэн суулгалт хийх хэрэгтэй байдаг. Энэ цэцэг нь юунд хэрэгтэй вэ гэвэл
– Гэрлэж амжаагүй бүсгүйчүүд ханьтай болход туслан;
– Хүүхэдтэй болж амжаагүй залуу хосуудад үрийн заяаг дууддаг;
– Энэ цэцэг ургаж байгаа айлд хайр ба ойлголцол оршиж байдаг.

Удвал

Хар цагаан хэл ам, муу энергитэй хүний атаархлаас болон хүүхдийг хөлсрөхөөс хамгаалдаг гэж үздэг. Ямар нэг хүн гэрт орж ирэхээр шөнөжингөө уйлчихдаг хүүхэд байдаг. Мөн хүүхдээ аваад айлд хонож болдоггүй айлууд олон байдаг. Тэгвэл энэ цэцэг нь хөлсөрхөг хүүхдэд нэн тустай юм. Мөн өрөөний агаарыг гаднаас орж ирэх машины утаанд агуулагдах бензол, трихлорэтанаас цэвэрлэдэг.

Балжингарав

Балжингарав цэцгийг өөрөөр алтантовч гэж нэрлэх бий.
Орос улсын үндэсний бэлэгдэл болсон балжингарав цэцэг нь цагаан өнгөтэй, шар голтой цэцэг байдаг.
Жил бүрийн долоодугаар сарын 8-ныг "Балжингаравын өдөр" хэмээн нэрлэж гэр бүлийн баяр болгон тэмдэглэдэг юм.

Сараана

Сараана буюу Лили цэцэгний билэгдэл: Цэвэр ариун, ихэмсэг,уужим сэтгэлтэй гэсэн,мөн чи үнэхээр гайхамшигтай гэсэн утгыг агуулдаг. Анхилуун үнэртэй том цэцэгсээрээ олон зууны турш хүмүүсийн сэтгэлийг баясгаж байсан гэгддэг. Хааны ордонд чимэглэлийн зориулалтаар, мөн түүнчлэн эмчилгээний зориулалтаар хүртэл хэрэглэгдэнэ. Сарааны тухай дуу болон домог ч хүртэл байдаг.

Сарнай

Сарнай цэцэг нь тоо болон өнгөнөөс хамааран маш их утга агуулдаг байна. Тиймээс ч цэцгийн хатан гэж нэрлэдэг аж. Жишээ нь нэг ширхэг улаан сарнай бэлэглэвэл “Ганцхан чамд хайртай” гэсэн утгатай бол 11-ширхэг сарнай нь “Чи надад таалагддаг” гэсэн санааг илэрхийлдэг гэнэ. Түүнчлэн 99 ширхэг сарнай бэлэглэх нь “Үүрд хамт байгаач” гэсэн утгатай юм байна.