Хөөрдөг шаар #4
- Үнэ 5000₮
- Нийт үнэ 5000₮
Код: 393
Хайраа илчлэх
Ойн баяр
Хурим
Баяр хүргэе
Уучлалт гуйх
Эрчүүддээ
Хүүхдэд /Шинэ хүүхэд/
Хөөрдөг шаар #4
НЭГ. ЕРӨНХИЙ ЗААЛТ
Flower.mn цахим худалдааны сайт нь “Цэцэгт мэндчилгээ” ХХК-ний албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг онлайн вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
- Хэрэглэгч Flower.mn цахим худалдааны үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр вэб сайтаар худалдаа хийх, үйлчилгээ авах эрхтэй болно.
- Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд “Цэцэгт Мэндчилгээ” ХХК /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч болон захиалагч гэх/ хамтран хяналт тавина.
ХОЁР. ХЭРЭГЛЭГЧИЙН АНХААРАХ ЗҮЙЛС
- Цахим худалдааны тэмдэгтүүд нь “Цэцэгт Мэндчилгээ” ХХК-ний өмч бөгөөд бараа бүтээгдэхүүний тэмдэгтүүд нь Брэндүүдийн өмч болно. Энэхүү вэбсайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
- Вэб сайтын ажиллагаа, түүний аюулгүй байдал, цахим худалдааны хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг “Цэцэгт Мэндчилгээ” ХХК бүрэн хариуцна.
- Хэрэглэгч нь Flower.mn системд нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэний улмаас учирсан аливаа хохирлыг “Цэцэгт Мэндчилгээ” ХХК хариуцахгүй болно.
- Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.
- Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
- Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийх боломжтой.
- Таны захиалсан цэцгийн зарим нэг орц баглаа боодол сав чимэглэлийн өнгө өөрчлөгдөж болохыг анхаарна уу.
ГУРАВ. ЗАХИАЛГА ХИЙХ, ЗАХИАЛГА БАТАЛГААЖИХ, ЗАХИАЛГА ЦУЦЛАХ ХУГАЦАА
- Захиалга авах хугацаа:
- Хэрэглэгч Flower.mn цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно. Хамгийн эхний хүргэлт хийж эхлэх хугацаа өглөөний 9 цагаас эхлэнэ.
- Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа:
- Хэрэглэгч нь захиалгыг бэлтгэж хүргэлтэнд гарахаас өмнө зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлж, байршуулах шаардлагатай.
- Хэрэглэгч өөрийн хүргэлтийн хугацаанаасаа өмнө төлбөрийг гүйцэтгэж чадаагүй захиалга цуцлагдсан тохиолдолд “Цэцэгт Мэндчилгээ” ХХК ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
- Хэрэглэгч нь Ажлын өдрүүдийн ажлын цагаар утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой байна.
ДӨРӨВ. ТӨЛБӨР ТӨЛӨХ, ЗАХИАЛГА ЦУЦЛАХ
- Хэрэглэгч захиалга хийж баталгаажуулсны дараа цахим хэлбэрээр захиалгын хуудасны мэдээлэл авна. Мөн Flower.mn худалдааны систем нь захиалгыг баталгаажуулж байх хугацаанд захиалгын нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч байгууллагын нэр, дансны дугаар зэргийг Хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэх болно.
- Хэрэглэгчийн хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд Захиалгын процесс шалгах хэсэгт захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
- Захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авснаар захиалга автоматаар баталгаажна.
- Нэгэнт Хэрэглэгчийн зүгээс захиалгын төлбөр гүйцэтгэгдсэн бол тус захиалгыг болих, буцаах, цуцлах ямар нэгэн боломжгүй болно.
ТАВ. ХҮРГЭЛТ
- Хотын төв хэсгээр хүргэлт үнэгүй бөгөөд заасан бүсүүдэд хүргүүлэх бол нэмэлт хүргэлтийн төлбөр төлөх шаардлагатай.
- Хот доторх хүргэлт нь Улаанбаатар хотын дараах хязгааруудад тус бүрийн үнийн дүнгээр хийгдэнэ. Үүнд:
Баруун бүс | Хүргэлтийн хөлс | Зүүн бүс | Хүргэлтийн хөлс | Урд бүс | Хүргэлтийн хөлс | Хойд бүс | Хүргэлтийн хөлс |
Баянхошуу, 21-р хороолол, Таван шар | 3000₮ | 16-р хороолол, Улаанхуаран, Ботаник | 3000₮ | Вива сити, Хүннү молл | 4000₮ | Дарь-Эх, Дамбадаржаа, Салхит | 4000₮ |
Толгойт, Их наран, Бага наран | 5000₮ | Шархад | 6000₮ | Яармаг | 8000₮ | Тоосгоны үйлдвэр, Чингэлтэй | 5000₮ |
Ханын материал, Баянхошууны тойрог | 6000₮ | Амгалан, Асем вилла | 7000₮ | Нүхт | 10000₮ | Шадивлан, Ар согоот | 7000₮ |
Орбит, Нарангийн гол, Сонсголон, Хилчин хотхон | 8000₮ | Улиастай, Баянзүрхийн товчоо | 10000₮ | Нисэх, Морингийн даваа | 12000₮ | Бэлх | 8000₮ |
Зүүн салаа, Баруун салаа | 10000₮ | Хужирбулан | 12000₮ | Био комбинат | 15000₮ | Сэлх, Жигжид, Шаргаморьт, Гүнт | 12000₮ |
Тахилт | 12000₮ | Гачуурт, Хонхор, Ургах наран хороолол | 15000₮ | Өлзийт хороолол, Шувуун фабрик | 20000₮ | Гоодойн ам | 15000₮ |
Эмээлт | 15000₮ | Налайх | 20000₮ | Төв аймаг, Хөшигтийн хөндий | 25000₮ | Хандгайт | 18000₮ |
Багануур | 30000₮ | Санзай | 20000₮ |