Холбогдох: +976 7733-7733, +976 8870-6000
Захиалгын процесс

Хотол цагаан гүнж

  • Үнэ 22900₮
  • Нийт үнэ 22900₮
Код: 311
Дагалдах бүтээгдэхүүн
Хайраа илчлэх
Ойн баяр
Хурим
Баяр хүргэе
Уучлалт гуйх
Эрчүүддээ
Хүүхдэд /Шинэ хүүхэд/

Чингис хааны удам, Хайду хааны охин өрнө дорнын түүх шастирт хүчит бөх гүнж гэж алдаршсан "Пуччиний Турандот" дуурийн гол дүрд мөнхөрсөн Хотол цагаан Ажуруг гүнжийн түүх оршвой...

Өрнө дорнын түүхэнд хамгийн том ул мөрөө үлдээсэн Хотол цагаан Ажуруг гүнжийн тухай бие даасан анхны роман. Хотол цагаан гүнж нь Италийн суу билэгт хөгжмийн зохиолч Пуччиний “Турандот” дуурийн баатар юм.“Шүүдэр” продакшны хэрэгжүүлж байгаа “Хотулун гүнж” кино зохиолоосоо сэдэвлэн роман нь бичигдсэн. Ид шид, үлгэр домгийн дүрслэлийг бодит түүхтэй сүлэлдүүлэн бичсэнээрээ онцлог. “...Шибкан хатнаас үхтлээ айдаг Борголж шивэгчний хэд хэдэн удаа харснаар наран мандахын өмнөх үүрийн гэгээнээр нярайг боосон улаан алаг ямааны арьсан бөөдийгөөс ухаа шаргал гэрэл цацарч байжээ...“Хотол цагаан гүнж” романы хавтасны зургийг монгол зургийн аргаар бүтээлээ туурвидаг зураач Л.Хонгорзул зуржээ. Романы хавтасны зураг дээр Хотулун гүнжийг, кино төсөлд зориулан хийсэн тулааны дээлтэй нь зуржээ. Хотулун гүнж нь Диснейн гүнж нарын багт орох боломжтой үндэстний 10 гүнжийн нэгд тооцогддог. Америкийн Netflix компанийн бүтээл “Марко Поло” цувралын нэг гол дүр нь Kuthulun Princess юм. Энэ энэ дүрд Солонгосын модель, жүжигчин Клаудиа Ким тогложээ. Гэвч америкчууд алтан ургийн Хотулун гүнжийг Марко Полотой гадаа үүлэн борооны ажил үйлдэж буйгаар үзүүлсэн байна.

Хотол цагаан гүнж нь бодит түүхэндээ өөрийнхөө сонгосон хүнтэй ураглах соёрхлыг эцгээсээ хүртсэн анхны гүнж юм. Энэ тухай Персийн түүхч Рашид Ад дин тэмдэглэн үлдээжээ. Марко Пологийн тэмдэглэлд Хотулун гүнжийн тухай “...Хотол цагаан гүнж нь дайсан өөд морьтой довтлон ороод ямар ч баатрыг олзлон авчирдаг байсан. Тэдний агт морьд сургуультай, аль жолоо залсан зүгт алавхийн давхина...” гэж бичжээ. Өрнийн түүхчдээс анх 18-р зуунд Францын эрдэмтэн Франсуа дө Ла Круа Чингис хааны түүхийг судалж байх ялдамд Хотулун гүнжийн тухай баримт олж, түүнээс сэдэвлэн үлгэр бичиж хэвлүүлсэн байна. Тэгэхдээ Хятад дахь Монголын Алтан хааны гүнж Турандоттой гэрлэх эрчүүд таахад бэрх гурван оньсогын хариуг хэлэх сорилгод ордог. Тааж чадаагүй эр цаазлуулдаг гэсэн зохиомжоор бичжээ.

НЭГ. ЕРӨНХИЙ ЗААЛТ

Flower.mn цахим худалдааны сайт нь “Цэцэгт мэндчилгээ” ХХК-ний албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг онлайн вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

  1. Хэрэглэгч Flower.mn цахим худалдааны үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр вэб сайтаар худалдаа хийх, үйлчилгээ авах эрхтэй болно.
  2. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд “Цэцэгт Мэндчилгээ” ХХК /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч болон захиалагч гэх/ хамтран хяналт тавина.

ХОЁР. ХЭРЭГЛЭГЧИЙН АНХААРАХ ЗҮЙЛС

  1. Цахим худалдааны тэмдэгтүүд нь “Цэцэгт Мэндчилгээ” ХХК-ний өмч бөгөөд бараа бүтээгдэхүүний тэмдэгтүүд нь Брэндүүдийн өмч болно. Энэхүү вэбсайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
  2. Вэб сайтын ажиллагаа, түүний аюулгүй байдал, цахим худалдааны хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг “Цэцэгт Мэндчилгээ” ХХК бүрэн хариуцна.
  3. Хэрэглэгч нь Flower.mn системд нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэний улмаас учирсан аливаа хохирлыг “Цэцэгт Мэндчилгээ” ХХК хариуцахгүй болно.
  4. Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.
  5. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
  6. Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийх боломжтой.
  7. Таны захиалсан цэцгийн зарим нэг орц баглаа боодол сав чимэглэлийн өнгө өөрчлөгдөж болохыг анхаарна уу.

ГУРАВ. ЗАХИАЛГА ХИЙХ, ЗАХИАЛГА БАТАЛГААЖИХ, ЗАХИАЛГА ЦУЦЛАХ ХУГАЦАА

  1. Захиалга авах хугацаа:
    • Хэрэглэгч Flower.mn цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно. Хамгийн эхний хүргэлт хийж эхлэх хугацаа өглөөний 9 цагаас эхлэнэ.
  2. Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа:
    • Хэрэглэгч нь захиалгыг бэлтгэж хүргэлтэнд гарахаас өмнө зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлж, байршуулах шаардлагатай.
    • Хэрэглэгч өөрийн хүргэлтийн хугацаанаасаа өмнө төлбөрийг гүйцэтгэж чадаагүй захиалга цуцлагдсан тохиолдолд “Цэцэгт Мэндчилгээ” ХХК ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
    • Хэрэглэгч нь Ажлын өдрүүдийн ажлын цагаар утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой байна.

ДӨРӨВ. ТӨЛБӨР ТӨЛӨХ, ЗАХИАЛГА ЦУЦЛАХ

  1. Хэрэглэгч захиалга хийж баталгаажуулсны дараа цахим хэлбэрээр захиалгын хуудасны мэдээлэл авна. Мөн Flower.mn худалдааны систем нь захиалгыг баталгаажуулж байх хугацаанд захиалгын нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч байгууллагын нэр, дансны дугаар зэргийг Хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэх болно.
  2. Хэрэглэгчийн хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд Захиалгын процесс шалгах хэсэгт захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
  3. Захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авснаар захиалга автоматаар баталгаажна.
  4. Нэгэнт Хэрэглэгчийн зүгээс захиалгын төлбөр гүйцэтгэгдсэн бол тус захиалгыг болих, буцаах, цуцлах ямар нэгэн боломжгүй болно.

ТАВ. ХҮРГЭЛТ

  1. Хотын төв хэсгээр хүргэлт үнэгүй бөгөөд заасан бүсүүдэд хүргүүлэх бол нэмэлт хүргэлтийн төлбөр төлөх шаардлагатай.
  2. Хот доторх хүргэлт нь Улаанбаатар хотын дараах хязгааруудад тус бүрийн үнийн дүнгээр хийгдэнэ. Үүнд:
Баруун бүсХүргэлтийн хөлсЗүүн бүсХүргэлтийн хөлсУрд бүсХүргэлтийн хөлсХойд бүсХүргэлтийн хөлс
Баянхошуу, 21-р хороолол, Таван шар3000₮16-р хороолол, Улаанхуаран, Ботаник3000₮Вива сити, Хүннү молл4000₮Дарь-Эх, Дамбадаржаа, Салхит4000₮
Толгойт, Их наран, Бага наран5000₮Шархад6000₮Яармаг8000₮Тоосгоны үйлдвэр, Чингэлтэй5000₮
Ханын материал, Баянхошууны тойрог6000₮Амгалан, Асем вилла7000₮Нүхт10000₮Шадивлан, Ар согоот7000₮
Орбит, Нарангийн гол, Сонсголон, Хилчин хотхон8000₮Улиастай, Баянзүрхийн товчоо10000₮Нисэх, Морингийн даваа12000₮Бэлх8000₮
Зүүн салаа, Баруун салаа10000₮Хужирбулан12000₮Био комбинат15000₮Сэлх, Жигжид, Шаргаморьт, Гүнт12000₮
Тахилт12000₮Гачуурт, Хонхор, Ургах наран хороолол15000₮Өлзийт хороолол, Шувуун фабрик20000₮Гоодойн ам15000₮
Эмээлт15000₮Налайх20000₮Төв аймаг, Хөшигтийн хөндий25000₮Хандгайт18000₮
Багануур30000₮Санзай20000₮

Танд санал болгох