Холбогдох: +976 7733-7733, +976 8870-6000
Захиалгын процесс

Хонхны баяраар ямар цэцэг өгөх вэ ?

Нийтлэгдсэн: 2018/04/19 Ангилал: Блог, Зөвлөгөө



Монголчууд бидний нэрлэж заншсанаар хонхны баяр буюу төгсөлтийн баяр удахгүй болох гэж байгаатай холбогдуулан та бүхэн дараах зөвлөмжийг хүргэж байна.

Их дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн оюутан, сурагчид амжилттай суралцаж, амьдралын гараагаа эхлүүлж байгаа тэрхүү мөчид баяр хүргэж ах дүү, хамаатан садан, найз нөхөд нь тэдэнд гарын бэлэг, баглаа цэцэгсийг барьдаг уламжлал нэгэнт тогтжээ. 2016 оны судалгаагаар төгсөлтөө хийж буй нийт оюутан сурагчдын 87-94% нь цэцгийн баглааг авдаг гэсэн дүн гарсан байна.

Ингэхдээ ихэвчлэн ЕБС-ийн сурагчдад жижиг төрлийн чамин, өнгө өнгийн цэцэгсээр хийсэн, нүдэнд тод харагдахуйц баглаа цэцэг бэлэглэдэг. Гэвч ингэхдээ хэт олон тод өнгийн материал, хиймэл чимэглэл ашигласан баглаанаас татгалзах нь зүйтэй. Учир нь хэт олон тод өнгийн материалтай баглаа цэцэг нь хиймэл харагдахаас гадна цэцэгний өөрийн гоо сайхан байдлыг орхигдуулах, амьд байгалийн таатай мэдрэмжийг авч буй хүндээ төрүүлж чаддаггүй муу талтай. Тиймээс аль болох хоорондоо ууссан эсвэл дээд тал нь 2өнгийн материал ашигласан баглааг барих нь илүү тансаг харагдахаас гадна тухайн хүний сэтгэл санааг өргөдөг. Харин оюутан залуусд дундаж түүнээс дээш хэмжээний нэг ба хоёр өнгөөр дагнасан баглаа эсвэл сагстай цэцэгсийг барьдаг. Хонхны баяраар үнийн хувьд дундаж өртөгтэй цэцгийг бэлэглэдэг байна. Тухайлбал ЕБС-ийн сурагчдад ойролцоогоор 25000₮- 40000₮ -ийн хооронд, оюутан залуусд 30000₮-өөс дээш үнэтэй цэцгийг сүүлийн жилүүдэд бэлэглэдэг болжээ. Иймээс хонхны баяраа хийж буй оюутан, сурагчдад үнэ, хэмжээний хувьд дундаж , гоёмсог харагдахуйц баглаа цэцэгсийг барих нь илүү тохиромжтой юм. Танд санал болгоход хонин нүдэн цэцэг нь баяр хөөр, бүтээх эрмэлзлэлээр дүрэлзсэн гэнэн хонгор сэтгэлийг илэрхийлдэг учраас энэхүү баярт яг тохирох цэцэг юм.Үүн дээр үзэсгэлэнт лилин цомирлогийг хослуулж илүү сүрдэм сайхан баглааг бий болгоорой. Мөн амжилт бүтээл, өсгөх ирээдүйг илэрхийлэх шар өнгийгбаглаа цэцгэндээ оруулан урлуулвал хайртай дотны хүний тань хонхны баярын дурсамжит мөчид гайхалтай сайхан ерөөл болно гэдэгт итгэлтэй байна.