Холбогдох: +976 7733-7733, +976 8870-6000
Захиалгын процесс

Мэндчилгээний үгс

Төрсөн өдөр Ирж буй ирээдүй тань
Итгэл сэтгэлээр дүүрэн байж
Золгож буй нас тань
Зол жаргалаар дүүрэн байг

-Бүтээнэ гэсэн нэгхэн хүслээрээ
Бүхий л амьдралаа гэрэлтүүлж яваарай
Болгоно гэсэн гэгээн сэтгэлээрээ
Босго нь өндөр амжилт руу тэмүүлж яваарай

-Өссөн бие тань эрүүл байж
Эрхэлсэн ажил тань манлайлж явах болтугай
Асаасан гал тань дөллөн бадарч
Амьдрах орчин чинь жаргалаар бялхах болтугай

-Мөнх бус хорвоогийн
Мөч бүхнийг хожиж яваарай
Төрсөн өдрийн баяр тань
Түмэн жилээр үргэлжлэг

-Од бүхэнтэй шивнэлдэх гэж
Цэцэг бүртэй ярилцах гэж
Хүнийг хүндэлж,нөхөрлөх гэж
Хүслийн цэнхэр орчлонд төржээ чи

-Хатууг таниулж хайраа өгсөн
Хашир ухаантай аав таньдаа
Төрсөн өдрийн мэнд хүргэе

-Сэтгэл татаж урам сэргээсэн
Уянга хөглөж найраг бичүүлсэн
Хүн бүхний хайрийг татах
Хосгүй үзэсгэлэн гоо чамд
төрсөн өдрийн баярын мэнд

-Үг чинь нэг л яруу сонсоглонтой
Үйл хөдлөл чинь өхөөрдөм эгдүүтэй
Харц чинь зөөлөн дулаан
Царай чинь тунгалаг гэрэлтэй чамд
төрсөн өдрийн баярын мэнд

-Бүсгүй хүний үзэсгэлэн гоо бүгд чамд шингэжээ
Бүхнийг соронзон мэт татагч нууц чамд заяажээ
Бусдаас чи нэг л онцгой, бусдын нүдэнд дандаа өртөөстэй
Буян заяа нь тэгшхэн Ээжийн охин
Бурхан ухаант Аавын охин чамд
төрсөн өдрийн баярын мэнд

-Амьдрал чинь аз жаргалаар дүүрэн байг
Ажил чинь үйлс бүтээлээр дүүрэн байг
Хүсэл бүхэн чинь сэтгэлчилэн бүтэж байг
Хайр чинь үүрд мөнхөд хуучирашгүй байг

-Өөрийгөө биш намайг хайрладаг
Өнө мөнхийн ачлалтай ахдаа
Төрсөн өдрийн мэнд хүргэе

-Учирч надтай золгохоор
Хайрт чи минь өнөөдөр мэндэлжээ
Уярлын энэ хорвоог хайрт чамдаа бэлэглэе

-Бүрэнхий байсан хорвоо гэрэлтэж
Бүүдгэр байсан наран мишээж
Гундаж удсан цэцгүүд өндийж
Гэрэл гэгээтэй хамт чи минь ирсэн билээ
Чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе.

-Хүсэл мөрөөдлөөрөө жигүүр хийн
Хүний орчлонд аз жаргалтай амьдраарай
Хайртай бүхэндээ баяр хөөр бэлэглэн
Хан хорвоог инээдээрээ чимээрэй
Төрсөн өдрийн мэнд

-Алаг хорвоогийн хатуу зөөлөнд
Ариун сэтгэл хүмүүн болох гэж
Аав ээжийнхээ жаргал нь болж
Алтан дэлхийд чи мэндэлсэн

-Хайр энэрлийн далай
Халамжитайхан ээждээ баярлалаа гээд
Хацар дээр нь зөөлөн үнсээрэй
Уужуу тайван зангаараа
Өөрийг чинь өлгийдөж өсгөсөн
Ухаант буурал аавдаа
Хайртай шүү гээд үнсээрэй

-Орчлон хорвоод шинэ хүн болон мэндэлж
Олон хүнийг баярлуулсан энэхүү өдрийн мэндийг
Хайрт найз чамдаа хүргэж байна
Аз жаргал инээд баясалаар дүүрэн яваарай

-Аав ээжийнхээ баяр нь болох гэж
Ахан дүүстээ бүл нэмэх гэж
Алиахан дүү нартаа ах эгч нь байх гэж
Анд нөхөдынхөө итгэлийг даах гэж
Адтай одтойгоороо гайхагдах гэж
Амжилт гэдэг түлхүүрийн эзэн нь байх гэж
Аргагүй сайхан хүн юм аа гэж хэлүүлэх гэж
Алдаж онох хорвоогийн аргыг нь олох гээд
Ариун бурхан ээжээсээ амин үр нь болж мэндэлжээ миний найз

-Хүсэл мөрөөдлөөрөө жигүүр хийн
Хүний орчлонд аз жаргалтай амьдраарай
Хайртай бүхэндээ баяр хөөр бэлэглэн
Хан хорвоог инээдээрээ чимээрэй
Төрсөн өдрийн мэнд

-Хорвоод мэндэлсэн хосгүй баярын өдөр нь тохиож байгаа найз ...................төрсөн өдрийн баярын гал халуун мэнд хүргэе!
Час хийсэн нарийхан хоолойгоор орчлонд ирснээ зарлахад чинь
Чамайг л гэж ээж чинь зовлон бүхнээ мартсан байлгүй
Чимээгүй болохгүй улам чанга чанга уйлахад чинь
Чамайг аргадах гэж аав чинь сандрахдаа ээжийг чинь үнссэн байлгүй

-Ээж аавдаа эрдэнэ болон төрсөн энхрий бяцхан охин чиний
Энэ биеэ олж төрөөд эргэж ирж хөрвөөх газар чинь Монгол улсаа
Эгэл биеийг чинь төрүүлж өгсөн эцэг эхийн чинь өлгий нутаг
Эх орон чинь гэвэл элэг зүрхнээс хэзээд уяатай байх Монгол улсаа
Бүлээн цус нь судсаар чинь урсах Эзэн Чингисийн удам
Бүртэ Үжиний үзэсгэлэн ухаарлыг дагуулсан Монголжингоо
Бүүвэйн дуу аялан аялан өсгөх ээжийнхээ уянгын эгшиг
Бүхнээс илүү аавдаа эрхлэн айлгаж тунирхах охин ааль

-Ийм л сайхан хувь заяаг эдлэхээр бүсгүй хүн төрдөг байлгүй
Ихэмсэг бөгөөд ухаалаг байхын учрийг ээжээсээ сурдаг байлгүй
Ихийг бүтээж Эх орноо хайрлахыг эцгээсээ өвлөдөг байлгүй
Ирж буцах цагийн эрхэнд удахгүй чи том охин болноо

-Найздаа төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргээд
Нар гэрэлтсэн энэ хорвоод насаа залуужтал инээ
Гэрэл гийсэн гэртээ, жаргал хуртал инээ
Зүүд нойрон дундаа хайртийгаа тэврээд инээ
Зүрх сэтгэлдээ хэн хэнийгээ хайрлан инээгээрэй
Ирээдүй өөд инээмсэглэж яваарай
Инээд хөөр баяр баясглангаар бялхаж яваарай миний найз

-Урагшилах амьдрал чинь
Урам зориг итгэл сэтгэлээр дүүрэн байгээ
Найздаа амьдралд нь хамгийн сайн сайхан бүхэнийг хүсэе
Анд найз бидэндээ үргэлж инээд хөөр баяр баясгалан бэлэглэж яваарай
Найз нар нь чамаас инээд хөөр баяр баясгаланг мэдэрдэг шүү

-ЭЭЖ ТАНЬДАА ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!

-Эгнэгт нэгэн заяат энгүй сайхан ээж минь та
Эргэн хөрвөөх орчлонгийн нугачаан дунд
Ивээлт нарны илч болсон цацраг лугаа адил
Ижий тэнгэр болон дүү бид хоёрт заяажээ

-Өглөөний тунгалаг агаарт дүүлэн нисэх
Өвч хангайн шувуудын жиргээ ч
Өнө мөнхийн гэрэл болсон таны минь
Өнгөт орчлонд хадаасан уянгыг яаж гүйцэхэв дээ
Тэнгэрт дүүлсэн уулсынхаа оройг харж
Тэнгэрлэг Монголын минь шүтээн гэлээ ч
Тэнүүн орчлонд дуугаан хадаах заяа хайрласан
Тунгалаг ариун ээжээс минь илүү шүтээн бидэнд үгүй

-Босоо заяа хайрлан унагаж төрүүлсэн ээжийнхээ буяныг
Борхон зүрхний угаас дээдлэн хайрлаж явья,
Орчлонд бидэнд гэрэл түгээхийн эхлэл
Онцгой энэ өдөр тань төрсөн өдрийн мэнд хүргэе! ээж дээ

Уучлал гуйх Өнчирч хоцорсон зүрх минь
Өр зүрхийг минь зовоох минь
Эмзэгхэн хайрын эзэн минь
Эргээд наддаа ирээч

-Болдоггүй гэнэн сэтгэлээр урмыг чинь хугалсан бол уучил
Болох болохгүй үгээр сэтгэлийг чинь сэвтээсэн бол уучил
Хацрыг чинь дааруулж хүлээлгэсэн бол уучил
Харуй бүрий үдшээр хамтдаа алхаагүйд минь уучил
Уучил хайрт минь уучил ухаан муутай намайгаа уучил

-Итгэлийг чинь эвдэж болно гэхдээ нэг уучил
Сэтгэлийг чинь сэвтээж болно гэхдээ хоёр уучил
Хайрыг чинь даахгүй байж болно гэхдээ гурав уучил
Харин засрахгүй бол хэзээ ч бүү уучил

-Уучил хайрт минь уучил
Ухаан жолоогүй дуралсан дурлалыг минь уучил
Уучил хайрт минь уучил
Унтах нойрондоо зүүдэлдэг зүүдийг минь уучил

-Уучил хайрт минь уучил
Ухаан чадал суусан гартаа тэврэх гэсэн хүслийг минь уучил
Уучил хайрт минь уучил
Нууцхан хардаг харцыг минь уучил Уучил хайрт минь уучил
Чамайгаа гэсэн сэтгэл зүрхийг минь уучил

-Муу үгээр харааж байсандаа гэмшиж байна уучил
Мунхаг бодлоор буруу боддог байсаныг минь уучил
Ухаангүй чамайг таниагүй сэтгэлийг уучил
Уулзаж байгаагүйг минь уучлаарай.

-Үгийг чинь сонсдоггүй байсаныг уучил
Үгэндээ эзэн байж чадаагүй намайг уучил
Олон ааш гаргаж санааг чинь зовоож байсан бол уучил
Омголон зандаа хөтлөгдөн чамайг мартсан бол уучилаарай.

-Хажууд чинь суугаад нулимсыг чинь арчиж байгаагүйг уучил
Хэлсэн үгийг чинь мартсанд уучил
Сэтгэлд чинь сэв хийж гомдоосон бол намайг уучил
Сэмхэн ирээд сэмхэн одсон сэтгэлийг мнь уучилаарай.

-Хором агшин бүрд би чамайг гомдоодог
Хосгүй бүхэнийг чинь зарим агшинд мартдаг
Найзгүй болсон цагт би чамайг санадаг
Намайг уучилаарай

-Чанх өөдөөс чинь хараад загнуулж зогсмоор санагдах юм
Чамаас өөр хэнийг ч үл харахыг хүснэ
Чамаас өөр охиныг үл хайрлахыг хүснэ
Чамайг уурлахад тэнгэр хүртэл сүрдэн айна

-Чамайг гуниглахад тэр чигээрээ нөмрөн байна
Чиний л төлөө бүхнээ алдахаас би үл айна
Чиний энгэрт эрхлэн наадахыг хүсэн байна

-Дахиж олдохгүй юм шиг
Даруй даруйхан, ойр ойрхон үнсдэгт уучил
Дасаж дурласан биш, шатаж хайрласан болхоороо
Давчдаад байгаа зүрх минь үнсэхээс нааш амардаггүй юм

-Шуналтайгаар удаан, бүүр удаан үнсдэгт уучил
Шударга хэлэхэд өөрийнхөө төлөө үнсдэгт уучил
Хайж хайж олсон ганц эрдэнэ минь чи болхоор
Харамлаж бас хайрлаж үнсдэгийг минь ойлгоорой

-Надад ирсэн жаргалыг зүүд байхаас эмээж
Нам, намуухан нойрыг чинь сэртэл үнсдэгт уучил
Нар, сарны эртэд жаргал юугаан амтлах гээд
Нас насны минь амраг гэж чамайгаа би үнсдэгээ

-Дулаахан хүзүү, булбарайхан уруулыг чинь өвтгөж
Дутуу хуссан сахалаараа хатгаж үнсдэгт уучил
Үнэрлээгүй, үнсээгүй хэдхэн мөч л өнгөрвөл
Үрэл балын амттай уруулаар чинь би дутнаа

-Сүүлчийн удаа юм шиг чамдаа би хоргодож
Сүүдэр сарним төрхөнд чинь согтож үнсдэгт уучил
Сүрчиг энгэсэг, мянган сарнайн охь ч
Сүүн гэгээн хацрын чинь үнэрт хүрдэггүймаа

-Хайрлахдаа уруулыг чинь үнсэж жаргадаг
Харамлахдаа хацрыг чинь үнсэж тайвширлаг
Хайртыгаа чи минь уучилаарай...

-Сэрүүн шөнө бээрсэн цэцэг шиг
Сэтгэлийн амраг гомдоосон бол
Санамсаргүй хэлсэн үгээ буцаая
Сайхан цэцгээр чамайгаа аргадъя

-Санахгүй өнгөрөх хором бүхэн надад амдралыг минь там болгодог
Салахгүй гэсэн амлалт бүхэн минь хэзээ ч хуурамчхан байгаагүй ээ.
Уйтгар гуниг нүднээс минь холдуулж аз жаргал бэлэглэсэн
Ухаалаг нэгэн шувуухайтай зүрхээрээ би учирсаан.

-Дандаа л би чамайгаа гомдоож түргэн зан гаргадаг
Дахиад ганцхан боломж гэж албатай юм шиг аашилдаг
Уучлал хүсэх үгс зүрх зүсэн урсдаг ч
Ухаалаг дөлгөөхөн чи минь намайг ойлгож хүндэлдг ээ

-Жирийн нэгэн зуны үдэш амьдрал минь гайхамшиг болсон
Жижигхэн зүрхний бяцхан горхи тэнгис болон цалгилсан
Ухаарч амьдрах хорвоод дэндүү тэнэг би чинь
Уучлаач гэж чамаасаа сүүлчийн удаа л гуйя.

-Дахиад алдвал холдъё гэж би бурханы өнө андгайля
Дараа нь бас ээж аавынхаа нэрээр тангараглая
Нэр төр алдар гавъяа юу байдгаараа амлая
Нэг олдох насныхаа ханийн жаргалаар дэнчин тавья
Үнэхэр би ойлгохгүй тэнэг толгой юм бол
Үүрд бүх амьдралдаа ганц биеэр хорвоог туулаг...
Найздаа Нар мэт үргэлж гэрэлтээрэй, энэ чиний нэр
Насандаа үргэлж хайрлаж яваарай, тэр бол чиний аав ээж
Намайгаа байнга санаарай, би бол чиний хонгор багын найз
Нутгаа үргэлж зүүдлээрэй, учир нь гэвэл чиний эх орон

-Тэвэр дүүрэн сарнай
Зүрх дүүрэн хайр
Нүүр дүүрэн инээмсэглэл
Сэтгэл дүүрэн жаргал бэлэглэе

-Навчис эргэлдэн чамд гуниг төрвөл
Найз нь чамайг санаж байна гэж бодоорой
Нартай өдөр шувууд дуулан бүжиглэвэл
Надад чи дутаад чимээ өглөө гэж итгээрэй

-Дурлалын бурхан гадаа морио аргамжаад
Дусал нулимсаар хайрын дарсыг амталж
Дутуу хорвоогийн тавиланг дүүргэж
Дуу өргө хундага тулгасан залуу нас

-Алдаж онох амьдралын нугачаанд
Гарт минь түшиг, гэрт минь чимэг
Нэрэнд чинь чимэг, нэгэн биенд минь хань болж
Сэтгэл тавгүй үед дэмжих итгэлт нөхөр минь чи юм шүү

-Амьдралд тань алтан сарнай
Аз жаргалд тань мөнгөн сарнай
Хайр дурлалд тань улаан сарнай
Ханилахын заяанд тань цагаан сарнайг бэлэглэе

-Давалгаалан хөөсрөх далайн ус хэдий арвин ч
Дархан сарьдгийн мөнх оргил хэдий өндөр ч
Эвхрэн харагдах солонгын өнгө хэдий гоёмсог ч
Энгүй үерхсэн бидний нөхөрлөлийг яахин гүйцэх билээ

-Уйлах үед нулимсыг минь арчиж
Уйдах үед урмыг минь сэргээж
Халтирах үед тулгуур минь болж
Хазгай гишгэхэд түшиг минь болж яваарай

-Сансарт нисэх жигүүр минь болж яваарай
Далайд сэлэх сэлүүр минь болж яваарай
Харанхуйг гийгүүлэх гэрэл минь болж яваарай
Хан хорвоог туулах түшиг минь болж яваарай

-Үүрнээс ниссэн шувууд
Үүрэндээ эргэж ирдэгийн адил
Үе тэнгийн найзууд
Үүрд нэгнээ санах учиртай юм шүү

-Тэнгэрлэг бүгдийн тэргүүн нь яваарай
Тэмүүлэх зүрхний эзэн нь яваарай
Намраа дуулсан нар нь яваарай
Насан туршийн найз минь яваарай

-Хөвгүүн ч бай, охин ч бай
Хүүхэд насаа дурсаж яваарай
Үерхэл ч бай, нөхөрлөл ч бай
Үүрд найзыгаа дурсаж яваарай

-Саатай торгыг оёж болно, урж болохгүй
Сархад дарсыг амсаж болно, согтож болохгүй
Сансарын оддыг харж болно, барьж болохгүй
Сайн найзыг олж болно, алдаж болохгүй

-Итгэсэндээ би чамд бүхнээ ярьдаг
Эргэлзсэн бүхнээ чамаас асуудаг
Найзын ёсоох чамайг хайрладаг
Намайг гэсэн сэтгэлийг чинь хүндэлдэг

-Гэнэн залуу насандаа
Гэндэж алдав аа миний найз
Гэмгүй олон нөхдөө
Гомдоож орхив оо миний найз

-Хан хорвоог сэтгэлээрээ ариусгаж
Хайртай хүнээ сэтгэлээрээ татаж
Хатуу хорвоог зөв жолоодож
Харин өөрийгөө инээмсэглэлээрээ чимж яваарай, миний найз

-Уйлахад нулимсыг минь арчих
Уйтгарлахад сэтгэлийг минь сэргээх
Баашлахад зангийг минь мэдэх
Чи бол миний сайн найз

-Зүгээ олохгүй төөрвөл найз нь хөтлөөд алхана, итгээрэй
Зүрх чинь хааяа ганцаардвал тэврээд сууна, инээмсэглээрэй
Зөөлөн нулимс унагавал аргадна, сонсоорой найзаа
Аз жаргалыг би хайраар хэмждэг
Ариун бүхнийг би үнсэлтээр хэмждэг
Амраг хайртыгаа би итгэдээр хэмждэг
Анд найзыгаа би сэтгэлээр хэмждэг шүү

-Даруухан сэтгэлдээ гуньж явахад итгэл өгдөг
Дураараа тэнэг аашлахад ухаарал хайрлаж зэмлэдэг
Дурлалаар өвдөхөд минь хамт өвддөг
Дэндүү хөөрхөн, дэндүү дэгжин найздаа би хайртай

-Хоромхон зуур танилцаад
Хосгүй андууд болсон ч
Чи бидний үерхэл үүрдийнх байх ёстой
Чин сайхан үерхлийн сор нь байх ёстой

-Хорвоо ертөнцийг тольдох
Хүн төрөлхтнийг ухааруулах
Хосгүй үнэнч ном шиг
Хот, улсаар хол ч гэсэн
Анд ёсны
Ариун нандин үерхэл

-Хаа нэгэн газраас цуурайтах
Хатан мөнх оргил шиг
Үргэлж санан дурсагдах
Хайртай найз чамайгаа
Хаа ч явсан би мартахгүй

-Инээмсэглээд наддаа ирэхэд чинь баярласан шүү найз нь
Итгээд ирсэн болохоор чинь хүндэлдэг шүү найз нь
Эргэж хараад инээхэд чинь хайрладаг шүү найз нь
Ийм найзтай болсондоо баярладаг шүү найз нь
Найз минь чи үүлэн хээтэй тэнгэрийн дагина

-Үүрээр бөнжигнөх шүүдрийн дагина
Үдшээр гийх сарны дагина
Эр хүний сэтгэлд дурлал бэлэглэсэн үзэсгэлэнт дагина