Холбогдох: +976 7733-7733, +976 8870-6000
Захиалгын процесс

Гоёлын цэцгийн арчилгаа

Нийтлэгдсэн: 2017/08/16 Ангилал: Цэцэгний тухай, Цэцэг арчилгаа

Та гоёмсог цэцгийн баглааг бэлгэнд авсан бол цэцгээ баглаанаас нь гаргаад ишийг нь 1-2см хэртэй ташуу тайрч ( энэ нь усыг шингээж авах талбайг томсгодог) цэвэр усанд хийж тавина. Усаа 2хоног тутамд солих шаардлагатай. Усыг нь солихдоо мөн ишийг нь 1-2см ташуу тайрна. Цэцэгнийхээ усанд асспирин эсвэл элсэн чихэр юм уу нимбэгний шүүс бага зэргийг хийвэл цэцэг илүү удаан амьдардаг. Цэцгээ хэт их нар туссан газар тавьж болохгүй. Хатаж муудсан навчнуудыг нь түүж цэвэрлэж байх хэрэгтэй.