Холбогдох: +976 7733-7733, +976 8870-6000
Захиалгын процесс

Бидний тухай


Манай компани нь 2009 онд үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн цэцэг хүргэлтийн үйлчилгээ үзүүлж улмаар Улаанбаатар хотын өнцөг булан бүрт болон бүх аймагт үйлчилгээгээ хүргэдэг болж өргөжлөө. Мөн гадаад улс оронд ажиллаж амьдарч байгаа дотны хүндээ манай компаниар дамжуулан цэцэг хүргүүлэх боломжтой боллоо.

Бид таны таалалд нийцсэн хамгийн сайхан шинэхэн цэцэгсийг хамгийн сүүлийн үеийн загвараар мэргэжлийн цэцэгчнээр бэлдүүлж, цаг алдалгүй хүргэж үйлчилдэг мэргэжлийн хамт олон гэдгээрээ танигдсан билээ. Манайх Солонгос, Эквадор болон Хятад улсаас чанар стандартыг хангасан олон төрлийн цэцэгсийг оруулж ирдэг.

Бидний аз жаргалтай мөч бүхэн цэцэгтэй салшгүй холбоотой байдаг учраас цэцэг хүргэлтийн ур чадвар, машин техник хэрэгсэл болон хувцаслалт, хэл ярианы өндөр соёлтой түгээгч нар үйлчилдэг.

Манай үйлчилгээгээр дамжуулан та бүхэн хайртай дотны хүмүүстээ гэнэтийн бэлэг барих мөн хол газар суугаа, өөрийн биеэр мэндчилгээ хүргэх боломжгүй, цаг зав багатай үедээ эсвэл яарч сандарсан үедээ бидэнтэй холбогдон өөрийгөө төлөөлүүлэн сэтгэлийн үгтэй мэндчилгээний хамт хайртай хүмүүсээ баярлуулах боломжийг бид олгодог.