Холбогдох: +976 7733-7733, +976 8870-6000
Захиалгын процесс

БАГШАА БАЯРЛУУЛАХ ГАЙХАМШИГТ 10 АРГА

Нийтлэгдсэн: 2018/05/08 Ангилал: Блог, Зөвлөгөө


  1. НОМ БЭЛЭГЛЭХ:

    Эрдмийн гэгээн мөрөөр алхаж буй хүнд бэлэглэх хамгийн сайхан бэлэг бол ном байдаг. Иймээс багшдаа бэлэглэх хамгийн сайхан бэлгээр түүний гэгээн дүрийг нүүр хуудсан дээрээ мөнхөлж, ар хуудсандаа хамт олнийхоо сэтгэлийг үгийг шигтгэсэн зурагтай номыг бэлэглэх нь сонгодог бөгөөд сэтгэл догдлуулсан бэлэг болох дамжиггүй.
  2. СЭТГЭЛИЙН БЭЛЭГ:

    Ямарч хүн сэтгэл шингээн хийсэн бэлгийг мартдаггүйтэй адил анги хамт олноороо нийлэн ширхэг бүхэнд нь увидас шингээсэн бэлгийг өөрсдийн гараараа урлан хийвэл хэзээч мартагдашгүй бэлэг болох нь гарцаагүй.
  3. БАГШДАА ТАЛАРХАХ БИДНИЙ СЭТГЭЛ:

    Танд талархсан сэтгэлээ илэрхийлэн өдөр бүр нууцлаг эзнээс талархлын захиа ирвэл ямар вэ? Эсвэл гайхалтай үгсээр шүлэглэсэн захиагаар өрөөг нь дүүргэсэн бол гэнэтийн бөгөөд догдлуулсан бэлэг болох биш гэж үү?
  4. ДУРСАМЖИТ МӨЧӨӨ МӨНХЛӨХ НЬ:

    Анги хамт олноороо, багштайгаа өнгөрүүлсэн хөгжилтэй, сэтгэл сэргээсэн дурсамжуудаар түүнийг хөглөхийн тулд мөч бүрээ үлдээсэн гэрэл зургуудаар дүүргэж, түүний хэлдэг алтан үгсээр чимсэн дурсамж цомгийг бүтээгээрэй.
  5. БАГШАА АЛДАРШУУЛЬЯ:

    Багш хэмээх гайлхалтай ариун үйл хэргийг үргэлжлүүлэн яваа багшаа алдаршуулан магтах нь түүнийг хүндэтгэх сэтгэлээ илэрхийлэх сайхан боломж юм.
  6. БАГШДАА БАРИХ ГЭНЭТИЙН БЭЛЭГ:


    Хичээлийн завсарлагаанаар анги, нийтийн танхимд багшдаа зориулан урлагын номер бэлтгэн үзүүлж гэнэтийн бэлэг барих нь хэний ч сэтгэлд үл багтам гайхалтай бэлэг байх болно.
  7. БАГШИЙН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭН УРАЛДААН:

    Багш гэдэг гайхалтай нэр алдрыг эгнэгт дуурсгахаар цаашид үргэлжлүүлэн авч явахуйц үе тэнгийн найз нөхөд, хойч үеийнхнийхээ ур ухаан, мэдлэг чадварыг шавхсан урлаг, спорт, оюуны тэмцээн уралдааныг зохиох нь өөрөө хамгийн сайхан бэлэг.
  8. БАГШАА ХҮНДЭЛЬЕ:

    Бид багшийгаа хүндэлдэг гэсэн утга санааг гаргасан багш хамт олонтойгоо хичээл хийж байгаа зургаар сошиал уриалгыг нийтэд түгээн, найзыгаа урьж Эерэг хандлага, Зөв ирээдүйг бүтээдэг гэдгийг тэдэнд сануулаарай.
  9. ТӨГСӨЛТИЙН БАЯР - ДАВХАР БАЯР:

    Үр хүүхдүүд шигээ хайрлаж, халамжилсан алдрай бяцхан үрс нь өд сөдөө дэлгэж гүйцэн амьдралын жимээр алхахад бэлэн болж, үүрээ орхин явж байгаа нь нэг талаасаа баярт мөч ч тэдэнд бас гунигтайучраас тэр хэсэгхэн хоромд өдийг хүртэл болсон сайхан дурсамж, хөгжөөнт мөчүүдийг буулгасан гэрэл зургийн зохиомжоор тэрэнд бэлэг барих нь түүний нүүрэнд инээмсэглэл тодруулах гайхалтай мөч биш гэж үү.
  10. ГАЙХАЛТАЙ САЙХАН ЦЭЦЭГСИЙН БАГЛАА: Чин сэтгэл, хайр хүндэтгэлийн илэрхийлэл болсон амьд цэцгийн баглаанаас татгалзах хүн үгүй. Иймээс багшдаатэрхэн сайхан мөчид хайр хүндэтгэлээ илэрхийлж гайхалтай сайхан цэцэгсийг өргөн барьж гайхашруулаарай. Энэ нь таны хэзээч давтагдашгүй сонголт байх болно.